Байгууллагын сургалт
Хөгжлийн Шийдэл ТББ нь танай байгууллагын удирдах ажилтнуудад болон борлуулалт үйлчилгээний ажилтнуудад гэсэн чиглэлүүдээр мэргэжлийн түвшинд чанартай сургалтуудыг үзүүлнэ.
- Танай ажилтнуудын ажлын гүйцэтгэл муу байна уу?
- Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх арга замаа олохгүй байна уу?
- Тэд ажлаараа бахархдаг болов уу?
- Өөртөө итгэлтэй ажиллаж чаддаг уу?
- Ажилчдын хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагаа нэг л хангалтгүй байна уу?
- Та ажилчдынхаа хувийн зорилгыг байгууллагын зорилготой уяж холбож чадахгүй байна уу?
Хэрвээ танай байгууллагад эдгээр бэрхшээлтэй асуудлууд тулгараад яаж шийдэхээ мэдэхгүй байгаа бол бид танд туслахад үргэлж бэлэн байх болно.
Манай сургалтын давуу тал:
- Байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ хийж асуудал бэрхшээлийг тодорхойлно
- Зөвхөн танай байгууллагад зориулсан сургалтыг санал болгоно
- Сургалтын дараах үр дүнг хянан дараагийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлно
- Шаардлагатай нэмэлт зөвлөгөө мэдээлэл
- Сургалтуудыг өөрийн хэрэгцээнд тохируулан хэсэгчлэн авах боломжтой
- Оролцооны аргад тулгуурласан онол, дадлагыг хослуулсан шинэлэг арга зүй
- Төлбөрийн уян хатан байдал
- Таны цаг зав, хүссэн хугацаанд явуулах
- Танай ажлын байран дээр сургалт хийх
Бид танай байгууллагад дараах үр дүнг авчрахын төлөө ажиллана.
- Ажиллагсдын ажилдаа чин сэтгэлээсээ хандах хандлагыг өөрчилнө
- Ажиллагсдад тогтвор суурьшилтай ажиллах өдөөлт өгнө
- Багаар ажиллах чадвар нэмэгдэнэ
- Ажилтан хувийн зорилгоо, байгууллагынхаа зорилготой уялдуулж чадна
- Хийж буй ажлаараа бахархан сэтгэл хангалуун ажиллах боломж бүрдэнэ
- Байгууллагын ажиллагсдын ажлын бүтээмж нэмэгдэнэ
- Байгууллагын дотоод уур амьсгал сайжирна
- Ажилтнуудын ур чадвар өснө
- Харилцагч хэрэглэгчдийн өсөлт
Бидний санал болгож буй сургалтууд:
|
Гайхалтай үйлчилгээ Үр ашигтай мэдээллийн тогтолцоо Борлуулалт хийх нууц |
Цагийн менежмент Баримт бичгийн соёл Байгууллагын сайн ажилтан хэрхэн болох вэ Ажилтнуудаа тогтворжуулах аргууд Ажилтны ёс зүй |

