Үйлдвэрлэлийнхээ ашиг алдагдал, орлого зарлагаа тооцож сурсан
Ууганбаяр нь Булган аймагт төрсөн бөгөөд Хөгжмийн сургууль төгссөн. Гэвч тэр сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй. Харин Солонгост 6 сарын гэрээтэйгээр ажиллаж байгаад ирсэн байна. Ирснээсээ хойш ажил хийхээр хайсан боловч ажил олдохгүй байсан учир хувиараа бизнес эрхлэхээр шийджээ. Ингээд тэр хуучин ажиллаж байсан цехийг худалдаж авахаар болж, зээлд хамрагдахын тулд ГЭР Санаачлага төсөлд хандан, төслийн тооцооллоо хийлгэсэн байна. Ингээд Хас банкнаас зээл аван талхан цехээ худалдан авчээ. Үйл ажиллагаагаа эхлэх болтол, сайн талх нарийн боовчин хэрэгтэй байсан учир ГЭР Санаачлага төсөлд дахин хандаж, төслөөс туршлагатай нэг хүнийг санал болгон ажлын байранд зуучилж өгсөн байна.
Бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэх боломж их байгааг олж харсан
Эсгийгээ өөрөө боловсруулж таавчиг, бойтог, жижиг бэлэг дурсгалын зүйлс хийдэг
Өлзийхишиг нь махны технологич мэргэжилтэй, “Мах импекс” компанид 21 жил ажиллаж байгаад 2002 онд групп-д гарсан. Дээрх ажил нь үнэндээ эмэгтэй хүнд ахадсан, хэцүү ажил байлаа. 2002 оноос эхлэн тэрээр бие даан бизнес эрхлэхээр шийдэж, гэрээрээ зөөлөн оёдол хийж эхэлсэн бөгөөд ихэвчлэн футболк, иртүүз, майк хийж байгаад 2004 оноос эсгий эдлэл хийж эхэлсэн байна. Гэвч тэрээр төдийлөн борлуулалт хийж чаддаггүй байсан учир энэ тал дээр санаа зовнин, боломжуудыг эрэлхийлэх болжээ. Харин тэр үед тэрээр ГЭР Санаачлага төслийн сонинг олж хараад, бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмждэг болохыг нь мэдэж, Толгойт дахь салбарт очиж уулзсан байна. Эндээс л тэрээр бизнесээ өргөжүүлж сайжруулах олон боломжууд байгааг олж мэдсэн аж.
Төсөлтэй хамтарч ажилласны үр дүнд бизнес маань хөл дээрээ тогтож, хангалттай хэмжээний эргэлтийн хөрөнгөтэй болж чадсан
Зөвхөн зээл авснаар бизнес амжилттай явна гэж байхгүй, тэр зээлийг ашиглах хүний бизнесийн мэдлэг, ур чадвар хамгийн чухал
2004 оны 4-р сард ГЭР Санаачлага төслийн УБ хотын Толгойт дахь салбар байгуулагдаад удаагүй байв. Бизнесийн зөвлөхүүд төслийн үйл ажиллагаагаа сурталчлахдаа гадуур явж бизнес эрхлэгчидтэй биечлэн уулзаж, зар наах, тараах зэрэг олон арга хэлбэрээр ажиллаж байсан цаг саяхан.
Төслийн зөвлөхүүд мөн л энэ ажлаараа явж байгаад шинэ бизнес эхлэхээр зэхэж байгаа нэгэн хүнтэй тааралдан, түүнд төслийн үйл ажиллагаа танилцуулжээ.
Тэр үед энэ түүхийн маань эзэн бүсгүй Р.Цэцэгмаа зах дээр лангуу түрээслэн махны худалдаа хийдэг байсан бөгөөд уг бизнесийнхээ ашгаар шинэ хүнсний дэлгүүр барьж дуусгаад ашиглалтанд оруулахад бэлэн болсон байлаа. Төслийн үйл ажиллагаагаа танилцуулж буй зөвлөхүүд түүнд хандан “Манай төсөл та бүхэнд бизнесийн сургалт, зөвлөгөө болон зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлнэ” хэмээн хэлэхэд тэрээр дотроо “Яасан бэлэггүй амтай хүн бэ? Шинэ дэлгүүрээ дөнгөж нээх гэж байхад зээл яриад” хэмээн бодож байснаа сүүлд нь ярьж байсан юм.
Өөрийгөө дайчилж, тэмцэж байж л өөдлөн дэвшинэ
4 жижиг бизнес эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлж байна
Одоогоос 3 жилийн өмнө Булган аймгийн Булган хотод оршин суугч Б.Цэцэгдэлгэр гэр бүлийн гишүүд болох нөхөр хүүхдүүдийн хамт түлшний мод бага хэмжээгээр борлуулдаг бизнес хийдэг байв. Тэр үедээ өрхийнхөө эрүүл, найдвартай хүнсний хэрэглээ болон орлогоо нэмэгдүүлэх хүсэл зорилгын улмаас хүнсний ногоо тариалах сонирхолтой байлаа. Яг энэ л хүсэл зорилготой нь нийцсэн мэт ГЭР Санаачлага нэртэй гэр хорооллын иргэд, бизнес эрхлэгчдийг болон ажил эрхлэлтийг дэмжиж тэдний амьжиргааг дээшлүүлэх зорилготой нэгэн төсөл Булган аймагт хэрэгжиж эхэлсэн ба удахгүй ХАА-н чиглэлийн сургалт зохион байгуулах гэж байгаа талаарх мэдээллийг тэрээр орон нутгийн телевизээр сонссон байна.
Бичил бизнест дэмжлэг хэрэгтэй
Зээлийн сургалтанд сууж, бүртгэл хөтлөлтийн дэвтрийг хөтөлж хэвшсэний үр дүнд зээлээ зориулалтын дагуу сайн ашиглаж байна
Дорнод аймгийн Чойбалсан хотод оршин суугч Цэндбаатар нь анх өөрийн гэрийн нэг өрөөнд модоор шалны мод, шүүр хийгээд “Шүр” зах дээр өөрөө явж, худалдаалдаг байсан ба 2006 оны 10-р сард ГЭР Санаачлага төслийн харилцагч болсноор бизнес холболтын үйлчилгээнд нь хамрагдан,
Дөрвөн улирлын турш зах зээлд сүүгээ тасралтгүй нийлүүлдэг
Аж ахуйгаа цикл хэлбэрт оруулж ажиллахаар төлөвлөж байна
Б.Саран нь үхрийн аж ахуй эрхэлдэг бөгөөд уг бизнесээ 2005 оноос хойш амжилттай эрхэлж байгаа. Бизнесийн үйл ажиллагаагаа Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт явуулдаг. Харилцагч зах зээлд жилийн 4 улирлын турш сүү борлуулдаг ба хавар намрын улиралд мал болон мах зах зээлд нийлүүлдэг.