Гүйцэтгэх удирдлага
Гүйцэтгэх Захирал Эрдэнэбатын Бат-Орших
Э.Бат-Орших нь 2011 оны 7-р сараас эхлэн Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байна. Тэрээр импорт, экспортын менежерээр Турк ба Монгол улсад ажиллаж ажлын гараагаа эхэлсэн бөгөөд 2007 оноос АНУ-ын ОУХА (USAID), АНУ-ын ХААЯ (USDA) –ны санхүүжилтээр CHF International байгууллагын хэрэгжүүлж байсан ГЭР Санаачлага төсөлд бүсийн бизнес зөвлөх, Сүхбаатар БДТ-ийн менежерээр ажиллаж, улмаар Хөгжлийн Шийдэл ТББ-д Маркетингийн менежер, Бодлого, төлөвлөлтийн дэд захирлаар ажиллаж байсан.
Э.Бат-Орших Турк улсын Докуз Эйлул их сургуулийг бизнес удирдлагын бакалавр зэрэгтэйгээр, Станбулын их сургуулийг Олон улсын харилцааны Магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн бөгөөд одоо МУИС-д Олон улсын эдийн засгийн докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна.
Бизнес Зөвлөгөө, Судалгааны төвийн менежер М.Ганчимэг
М.Ганчимэг нь одоогоор Бизнес Зөвлөгөө, Судалгааны төвийн менежерээр ажиллаж байгаа бөгөөд 10 гаруй жил бизнесийн зөвлөгөө,бизнесийг дэмжих үйлчилгээний салбарт ажиллаж байгаа. Тэрээр 2000 оноос Монголын Хоршооллын Сургалт Мэдээллийн Төвд Сургагч багш ,Бизнесийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2005 оноос АНУ-ын ОУХА (USAID), АНУ-ын ХААЯ (USDA) –ны санхүүжилтээр CHF International байгууллагын хэрэгжүүлж байсан ГЭР Санаачлага төсөлд бизнес зөвлөх,бүсийн зөвлөх, Хөгжлийн Шийдэл ТББ-г үүсгэн байгуулагдсанаас хойш Баянгол БДТөвийн менежер, Улаанбаатар Бизнесийг Дэмжих Төвийн менежер, Жижиг Дунд Бизнесийг Дэмжих төвийн менежерээр ажиллаж байсан туршлагатай.
М.Ганчимэг нь Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг Банк зээлийн эдийн засагч, Санхүүч мэргэжлээр төгссөн.
Бизнесийг Дэмжих Төвийн менежер Лхагва овогтой Төгсбаяр
Л. Төгсбаяр нь 2000-2003 онд ИБМУТ-д мэргэжилтэн, 2003-2006 онд Дорнод Бөхийн Өргөө ХХК-нд ерөнхий менежерээр ажиллаж байгаад 2006 оноос CHF International ОУБ, ГЭР Санаачлага төсөлд бизнес зөвлөх, Хөгжлийн Шийдэл ТББ үүсгэн байгуулагдсанаас хойш бизнес зөвлөх, ЖДБДТ-ийн бизнесийн ахлах зөвлөх, BSC нэвтрүүлэх багийн нарийн бичиг, УББДТ-ийн менежерээр ажиллаж байсан туршлагатай ба одоогоор БДТ-ийн менежерээр ажиллаж байна.
Ажиллах явцдаа маркетинг, менежмент стратеги, санхүүгийн чиглэлээр бизнесийн зөвлөгөө, сургалт, холболт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, мэдлэгийн менежмент, харилцагчийн үйлчилгээ, мэдээллийн систем, өртгийн гинжин холбоо, төслийн удирдлага чиглэлүүдээр суралцаж байсан. ОУ-ын Хөдөлмөрийн байгууллагын Бизнесээ эхэл, Хөгжүүл хөтөлбөрийн сургагч багш, Английн бизнес зөвлөхийн институтын Бизнес зөвлөх, Австралийн Баланс скор кард байгууллагын Баланс скор кард зэрэг сургалтын сертификаттай ба Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй.

