Дараах олон нийтийн сүлжээнүүдээс манай байгууллагын мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч болно.
FacebookTwitter
picture

Захирлын мэндчилгээ

Эрхэм танд бизнесийн хөгжлийг дэмжих мэргэжлийн цогц үйлчилгээ үзүүлэгч Хөгжлийн Шийдэл ТББ үүсэн байгуулагдсаны 3 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Хүннү гүрэн оршин тогтнож байх үеэс анх өрнө, дорнын арилжаа нэвтэрч их Торгоны замыг төв Азийн нүүдэлчин аймгууд хамгаалж явсныг үзвэл Монголчууд бидний бизнесийн урт удаан хугацааны арвин баялаг түүхтэйг харуулж байгаа юм. Өнөөдөр бид энэхүү их түүхэн туршлагаа зах зээлийн зарчимд суурилсан эдийн засгийн тогтолцоогоор баяжуулан хөгжүүлж байгаа билээ.

3 жилийн ойтойгоо золгож буй Хөгжлийн Шийдэл ТББ нь үүсэн байгуулагдсан цагаасаа эхлэн монголын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид болоод гадаадын хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд үр дүнтэй хувь нэмэр оруулах зорилгоор бизнес эрхлэгч иргэдийг бизнес хөгжлийн үйлчилгээгээрээ дамжуулан чадавхижуулан хөгжүүлж байна. Өөрөөр хэлбэл хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн үр дүнд 1000 гаруй бизнесийг үүсэн бий болох, 1500 гаруй бизнест өргөжин сайжрахад дэмжин тусалснаас гадна 500 гаруй ажлын байр болон 100 орчим тэрбум төгрөгийн нэмэлт борлуулалтыг бий болгоход хүчин зүтгэжээ. Өдрөөс өдөрт үйлчилгээнд хамрагдагсад болон хамтран ажиллагч байгууллагуудын тоо өсөн нэмэгдэж байгаа нь бидний үйл ажиллагаа эрэлт хэрэгцээтэй, чанартай, цаг үеэ олсон,  оновчтой байгаагийн илрэл билээ. Ингэснээр нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа шинэлэг, үр дүнтэй, шилдэг шийдлээр биелүүлж байгаа нь манай байгууллагын ажилтан хамт олон хийгээд хамтран ажиллаж буй харилцагч бизнес эрхлэгчид, дотоодын болон олон улсын төсөл хөтөлбөрүүдийн ач гавьяа гэдийг онцолмоор байна.

Манай байгууллага та бүхний хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэх бизнес хөгжлийг дэмжих хамгийн шинэлэг, үр дүнтэй, шилдэг үйлчилгээг үзүүлэхийн төлөө илүү их хичээн ажиллах болно.

 

Хүндэтгэсэн,

Э.Бат-Орших