Дараах олон нийтийн сүлжээнүүдээс манай байгууллагын мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч болно.
FacebookTwitter
picture

Удирдах зөвлөл

Удирдах зөвлөлийн дарга

 


Магваны Болд

ТэнГэр санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх Захирал. М.Болд төрийн болон хувийн өмчлөлийн санхүүгийн байгууллага, Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж, банкны салбарын эдийн засгийн бодлого, бүтцийн шинэчлэлийн асуудлаар мэргэшсэн. Тэрээр БНУУ-ын Будапешт хотын Эдийн засгийн их сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн бөгөөд АНУ-ын Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны Магистрын зэрэгтэй.

 

Удирдах зөвлөлийн дэд дарга

 


Лхагважавын Ариунбат

Аригу ХХК-ийн Ерөнхий Захирал. Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевиз, Монголын Үндэсний Олон Нийтийн телевиз болон Боловсрол суваг телевизэд захирал, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан, орчин цагийн сэтгүүл зүй, мэдээлэл харилцаа, маркетингийн чиглэлээр мэргэшсэн. ОХУ-ын Москва хотын Улс төрийн дээд сургууль, АНУ-ын Айова хотын их сургууль, Энх тайвны хүрээлэнд тус тус суралцаж төгссөн.

 

Удирдах зөвлөлийн гишүүн

 


Отгонжавын Болд

Саусгоби Сэндс ХХК-ийн Агуулахын Менежер. Бороо Гоулд ХХК, Хайлааст ХК-д засварын хэлтсийн орлогч дарга, засварын ерөнхий мастераар ажиллаж байсан туршлагатай, уулын цахилгаан механик, уулын тоног төхөөрөмжийн чиглэлээр мэргэшсэн. Дарханы Политехникум, Техникийн дээд сургуулийг тус тус дүүргэсэн.

 

 

Удирдах зөвлөлийн гишүүн

 


Баянжаргалын Дэлгэржаргал

ХасБанкны Иргэдийн банк эрхэлсэн захирал. Б.Дэлгэржаргал нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Micro Start төсөл, Хөгжлийн Алтан Сан ХХК-д санхүүгийн менежер, ерөнхий нягтлан, судалгаа хөгжлийн албаны захирал, бодлого зохицуулалтын хэлтсийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. 2002 оноос ХасБанкинд бичил зээлийн хэлтсийн захирал, санхүү эрхэлсэн захирал, зээлийн удирдлагын газрын захирал, санхүү бүртгэлийн газрын захирлын албыг тус тус хашиж ирсэн.

 

 

Удирдах зөвлөлийн гишүүн

 


 

Доржпаламын Мөнхбаатар

ХААН банкны Баруун бүсийн иргэдийн банкны зээлийн багц хариуцсан мэргэжилтэн. Д.Мөнхбаатар нь XLTA Холдинг ХХК, Мастер технологи ХХК, “Дарь-Эх Шархад” ТББ зэрэг байгууллагад ерөнхий нягтлан бодогч, тоосгоны үйлдвэрийн захирал, менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай, банк санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн.