“Гайхалтай Үйлчилгээ” сургалт
Аливаа байгууллагын амжилт хэрэглэгчийн сэтгэл ханамжаар хэмжигддэг. Харин танай хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэг л дундуур, таны бизнесийн ашиг орлого санасан түвшинд биш байна уу? Ийм тохиолдолд байгууллагууд зөвхөн үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарал тавьж, түүний өнгө үзэмж, орчин зэрэгт ач холбогдлоо өгсөөр байдаг.
Хэрэглэгчийг сэтгэл ханамжтай байлгахад дан ганц бүтээгдэхүүний чанар, орчин хангалттай бус бөгөөд ажилтнуудын харилцааны болон мэргэжлийн ур чадвар маш чухал нөлөөтэй байдаг тул бид танай ажилтнуудад энэхүү сургалтыг санал болгож байна.
- Үйлчилгээнд оролцдог бүх ажилтанд- 20 цаг
- Удирдах ажилтнуудад /Үйлчилгээний менежер, зохион байгуулагч- 7 цаг
Сургалтын давуу тал:
- Бид сургалтаараа харилцааны соёлын талаар, тухайлбал ажиллагсад харилцааны соёлтой байснаар өөрсдөд нь болон өрөөл бусдад, мөн түүнчлэн байгууллагад нь ямар ач тустай, эерэг нөлөөтэй болохыг ойлгуулах болно
- Онол төдий сургалтыг хүн сонсож ойлгоод хэд хоногийн дараа мартаж эхэлдэг бол харилцааны соёлын цаад учир, байгууллагын болон өөрийнхөө зорилгыг ойлгож авсан хүн марталгүйгээр ажилдаа хэрэгжүүлдэг
- Сургалтаар олж авсан мэдлэгийг бататгах, амьдрал дээр хэрэгжүүлэх зорилгоор багаар болон бие даан дасгал, тоглоомуудыг хослуулан сургалтыг хөгжилтэй, үр дүнтэй явуулна.
Сургалтаас гарах үр дүн- ажилтнуудад:
- Ажилдаа сэтгэлээсээ хандаж эхэлдэг /Хүний төлөө биш өөрийнхөө төлөө ажиллаж байгааг ойлгодог/
- Ажиллах идэвх нэмэгдэнэ
- Ажилтан удирдлага хоёрын үл ойлголцол багасна
- Ажилтнуудын харилцааны болон мэргэжлийн ур чадвар дээшлэнэ
- Багаар ажиллах чадвартай болно
Сургалтаас гарах үр дүн- удирдлагуудад:
- Өөрийн бизнесийн онцлогт тохирсон харилцааны үйлчилгээний стандарттай болох
- Ажилтны гүйцэтгэлийн хэмжүүрийг бий болгоход суралцах
- Ажилтныг идэвхжүүлэх, үнэлэх арга эзэмших зэрэг болно

