Дараах олон нийтийн сүлжээнүүдээс манай байгууллагын мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч болно.
FacebookTwitter
picture

ОУБ, Төсөл хөтөлбөрүүдийн захиалгат үйлчилгээ

Тус үйлчилгээний хүрээнд төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагын захиалгаар тодорхой зорилгын хүрээнд төслийн зорилтот хэрэглэгчдэд ажил үйлчилгээ үзүүлэх, сургалт, зөвлөгөө өгөх, бизнес эрхлэлтийг дэмжих үйлчилгээ үзүүлэх, зорилтот хэрэглэгчдийн хэрэгцээний судалгаа хийх, төслийн хэрэгжилтийн  мониторинг үнэлгээ хийх, дүн шинжилгээ гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. 

Бидний давуу тал

  • АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), АНУ-ын ХААЯ (USDA) болон СHF ОУБ-тай хамтран ажиллаж байгаа туршлагатай, нэр хүндтэй
  • Гэр хорооллын иргэдэд чиглэсэн бизнесийн үйлчилгээ, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдэд чиглэсэн үйлчилгээ үзүүлэх, бичил жижиг бизнесийг хөгжүүлэх, хэрэгцээг судлах, үр дүнг хэмжих, мониторинг үнэлгээ хийх тал дээр амжилттай ажиллаж байсан олон жилийн арвин туршлагатай

    Read more...

Уул уурхайн бүс нутгийн бизнесийн хөгжил

Бид 2010 оноос эхлэн уул уурхайн  компаниудийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд тэдэнтэй хамтран орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Орон нутагт зах зээлийн боломж байгаа ч бизнес эрхлэхээр зорьж байгаа иргэд, малчид нь бизнес эрхлэх мэдлэг ур чадвар хомс байна. Энэ нь уул уурхайн компаниудын бүс нутгийг хөгжүүлэхэд эхний шийдэх асуудал болоод байна.

  • 2010 онд Энержи ресурс ХХК-тай хамтран Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумдад “Бичил жижиг бизнесийг хөгжүүлье” төслийн 1 дүгээр үе шатыг амжилттай хэрэгжүүлсэн.
  • 2011 онд Оюу толгой ХХКомпанитай хамтран тус компаний санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад, Баян-Овоо, Ханбогд, Манлай сумдад орон нутгийн эдийн засаг, бизнесийг дэмжих “Говийн Шим” төслийг 2-р сараас эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн үргэлжлэх хугацаа 12 сар.

    Read more...