“Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ Монгол Хөтөлбөр”-ийн шагналыг хүртлээ
Бид уул уурхайн бүс нутгийн бизнес эдийн засгийг хөгжүүлэх зорилгын хүрээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Энержи Ресурс компаний хамтарсан санхүүжилтээр “Бичил жижиг бизнесийг хөгжүүлье” төслийг анх 2010 онд Өмнөговь аймагт хэрэгжүүлсэн. Энэхүү үйл ажиллагаа нь уул уурхайн хөгжлийн гараагаа эхэлж байгаа манай улсын хувьд орон нутгийн бизнес хөгжлийг дэмжсэн анхны хөтөлбөр байсан төдийгүй багагүй үр дүнтэй амжилттай болсон учир уул уурхайн компаниудын сонирхолыг ихээхэн татсан юм. Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Зах Зээлийг Хөгжүүлэх Хөтөлбөр болон Энержи Ресурс компани нь 2010 онд хэрэгжүүлсэн хөтөлбөр үр дүнтэй болсон тул дараагийн шатны төслийг мөн уурхайн бүс нутагт хэрэгжүүлэх саналыг тавьснаар 2011 онд “Жижиг дунд бизнесийг чадавхижуулах, уул уурхайн ханган нийлүүлэлт”-ийн төслийг хэрэгжүүлсэн билээ.
ЖДБ-г чадавхижуулах, уул уурхайн хангамжийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл
Хагжлийн шийдэл ТББ нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ-Монгол хөтөлбөр, Энержи ресурс ХХК-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Жижиг дунд бизнесийг чадавхижуулах, уул уурхайн хангамжийн үйлчилгээг нэвтрүүлэх төслийг Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций сумдад амжилттай хэрэгжүүлж дууслаа.
“Говийн шим” хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж дууслаа
Оюу Толгой ХХК-ийн нөлөөллийн сумдын бизнес хөгжлийг дэмжих зорилго бүхий Говийн Шим хөтөлбөр нь 2011 оны 2 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдад хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ оны 12 сард төсөл амжилттайгаар хэрэгжиж дууслаа.
Бага зардалаар зах зээлээ эзэгнэе
Хөгжлийн Шийдэл ТББ нь бизнес эрхлэгчдэд зориулан бизнесийн чиглэлээр шинэлэг, сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хангах үүднээс сар бүр уулзалт, сургалт явуулдаг билээ.
Энэ удаад 20 гаруй бизнес эрхлэгчдэд “Бага зардалаар зах зээлээ эзэгнэе” сургалт, мэдээллийн арга хэмжээг 2011 оны 12 сарын 15-нд зохион байгууллаа.
Ажилтныг тогтоон барих орчин үеийн аргууд сургалт
Хөгжил дэвшилд тэмүүлэгч та болон танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе.
Сургалтын зорилго:
Цаг хугацаатай уралдан өөрчлөгдөн, шинэчлэгдэж буй зах зээлийн өрсөлдөөнт орчинд бизнесийн байгууллагын хөгжин дэвших эсэх нь чадварлаг ажилтнуудаас шалтгаалдаг.
Гэвч байгууллагууд чадварлаг ажилтныг гаднаас хайж цаг хугацаа , хөрөнгө мөнгийг үр ашиггүй урсгаж байдаг.
Орчин үед байгууллагууд одоо ажиллаж байгаа ажилтнаа илүү чадварлаг болгох, ажилдаа чинь сэтгэлээсээ хандах сэдлийг төрүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийг тогтоон барих асуудал нь юу юунаас илүү чухал гэж үзэж байна.
Сүү боловсруулах сургалт явагдлаа
Сүүлийн жилүүдэд үнээний фермерийн аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгдэж, сүүг удаан хадгалах, боловсруулах, савлах цехийн үйл ажиллагааг сонирхох болсонтой холбоотойгоор “Сүү боловсруулах ба төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх” сургалтыг 6-р сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг “Сүүний төсөл”-ийн лаборатори ажлын байранд явуулж, нийт 16 хүн хамрагдсан ба сүүгээр 8 төрлийн бүтээгдэхүүн хийх, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага, сав баглаа боодлын стандарт, хаяг шошгоны талаарх хэрэгцээтэй мэдээллүүдийг өглөө.
ХАА-н аялал зохион байгуулагдав
Хөгжлийн Шийдэл ТББ-аас ХАА-н бизнесийн орчинтой танилцах тойрон аяллыг 6-р сарын 17-нд зохион байгуулсан ба Сэлэнгэ, Дархан, Дорнод, Улаанбаатараас харилцагчид оролцов. Аялагчид бүгд ХАА-н бизнес эрхэлдэг, түүнийгээ өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байсан бөгөөд Агро парк хоршоо болон Ногоон төгөл ХХК-ийн тариалангийн талбайгаар зочилж төмс хүнсний ногоо болон жимсний мод бут тариалах, ургуулах, арчлах хамгаалах талаар газар дээр нь зөвлөгөө авсан байна. Мөн харилцагч Баатарын тахианы аж ахуй болон үнээний фермертэй танилцаж, туршлага судалсан зэргээр оролцогчдод ихээхэн үр өгөөжтэй аялал болж чаджээ.
Санхүүгийн зөвлөх үйлчилгээ эрэлттэй байна
Аж ахуйн нэгжүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны чиглэл өргөжихийн хэрээр дотоод бүтэц зохион байгуулалтын оновчтой төлөвлөлт болон нягтлан бодох бүртгэл хөтлөлт, бизнесийн төлөвлөгөө, борлуулалт сайжруулах арга зам зэрэг олон асуудлууд тулгардаг ба эдгээр асуудлыг шийдвэрлэх, мөн хамгийн гол асуудал болох санхүү бүртгэлээ цэгцлэх нь маш чухал байдаг. Ялангуяа энэ сард санхүүгийн тайлангийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ ихсэж байгаатай холбогдуулан харилцагчдад санхүү бүртгэлийн сургалт, татварын тайлан гаргах, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг бид тогтмол үзүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд EBRD-ийн TAM-BAS хөтөлбөртэй хамтран орон нутгийн 3 аж ахуйн нэгжид санхүүгийн цогц зөвлөгөө өгөх, бүртгэлийн программ нэвтрүүлэх, нягтлан бодогчдыг нь чадваржуулах зэрэг ажил амжилттай явагдаж байна.

