Бага зардалаар зах зээлээ эзэгнэе
Хөгжлийн Шийдэл ТББ нь бизнес эрхлэгчдэд зориулан бизнесийн чиглэлээр шинэлэг, сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг хангах үүднээс сар бүр уулзалт, сургалт явуулдаг билээ.
Энэ удаад 20 гаруй бизнес эрхлэгчдэд “Бага зардалаар зах зээлээ эзэгнэе” сургалт, мэдээллийн арга хэмжээг 2011 оны 12 сарын 15-нд зохион байгууллаа.
Сүүлийн үед дэлхийн бизнесийн байгууллагуудад өргөн нэвтэрч байгаа маш бага зардлаар үр дүнтэй сурталчилгааны хэрэгсэл болох Гэрилла маркетинг, түүний давуу талыг, харилцагчийн үйлчилгээнд хэрхэн хэрэглэдэг талаар маркетингийн зөвлөх Массимо Корона /АНУ/, өөрийн туршлагаас хуваалцлаа.
Хөгжлийн Шийдэл ТББ-ын ахлах бизнесийн зөвлөх Ц. Оюунчулуун манай бизнеийн байгууллагуудад үйлчилгээний стандарт нэвтрүүлэх, харилцагчийн үйлчилгээг сайжруулах, ажилтны ажлын бүтээмжийг сайжруулах зорилготой “Гайхалтай үйлчилгээ“ сургалтыг танилцуулав. Тус арга хэмжээний хамгийн сонирхолтой сэдэв нь ”Байгууллагын дотоод мэдээлэл солилцоог сайжруулах нь” байсан бөгөөд энэ хүү сэдвийг АНУ-ын Энх Тайвны Корпусын сайн дурын ажилтан Даниель Волф /АНУ/, Хөгжлийн Шийдэл ТББ-ын мэдээлэл технологийн ажилтан Ч.Чинболд нар танилцуулж, шинээр хөгжүүлсэн онлайн системийг ашиглан хэрхэн цаг зав, зардалаа багасгаж болох талаар мэдээлэл хийлээ.