Дараах олон нийтийн сүлжээнүүдээс манай байгууллагын мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч болно.
FacebookTwitter
picture

“Говийн шим” хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж дууслаа

Оюу Толгой ХХК-ийн нөлөөллийн сумдын бизнес хөгжлийг дэмжих зорилго бүхий  Говийн Шим хөтөлбөр нь 2011 оны 2 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдад хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ оны 12 сард төсөл амжилттайгаар хэрэгжиж дууслаа.

 

Төсөлд 4 сумын 81 иргэн хамрагдсанаас  37% буюу 30 бизнес өргөжиж сайжирсан, 16%  буюу 13 бизнес шинээр бизнесээ эхэлсэн, мөн энэ хугацаанд эдгээр бизнесүүдэд нийт 54 ажлын байр шинээр бий болсон үр дүнгүүд гарсан. Төсөлд хамрагдсан  харилцагч нараас 47 хүн нийт 309,2 сая төгрөгийн зээлийг авч бизнесээ өргөжүүлж, шинэ бизнесээ эхлүүлж, шинэ ажлын байруудыг бий болгоод байна.

Даланзадгад суманд цагаан хоолны газар, буфет, үнээний фермер,бэлэг дурсгалын худалдаа, Ханбогд суманд эсгийний үйлдвэр, үнээний фермер, блокны үйлдвэр, цайны газар, нарийн боовны үйлдвэр, оёдолын цех, Баяновоо суманд мал эмнэлэгийн үйлчилгээ, нарийн боовны үйлдвэр, оёдлын цех зэрэг бизнесүүд шинээр үүд хаалгаа нээсэн нь орон нутагт бизнесийн боломж байгааг харуулж байна.

Оюу Толгой компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд манай мэргэжлийн зөвлөхүүдээр дамжуулан хэрэгжүүлсэн төсөл нь орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, бизнес хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд бодит хувь нэмэр болж байгаад баяртай байна.