Сүү боловсруулах сургалт явагдлаа
Сүүлийн жилүүдэд үнээний фермерийн аж ахуй эрхлэгчдийн тоо нэмэгдэж, сүүг удаан хадгалах, боловсруулах, савлах цехийн үйл ажиллагааг сонирхох болсонтой холбоотойгоор “Сүү боловсруулах ба төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх” сургалтыг 6-р сарын 28, 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг “Сүүний төсөл”-ийн лаборатори ажлын байранд явуулж, нийт 16 хүн хамрагдсан ба сүүгээр 8 төрлийн бүтээгдэхүүн хийх, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлага, сав баглаа боодлын стандарт, хаяг шошгоны талаарх хэрэгцээтэй мэдээллүүдийг өглөө.
Сургалтыг сүүний бүтэц найрлага, сүүг хүлээн авах, лабораторийн шинжилгээ хийх, багаж хэрэгсэл тоног төхөөрөмжүүдтэй танилцах байдлаар эхэлж, хүн бүр багштай дагалдан бүтээгдэхүүн бүрийн түүхий эдтэй танилцаж, хаанаас ямар үнээр авдаг талаар асууж лавлан, мөн бүтээгдэхүүнийг гардан хийж байсан. Мөн хийсэн бүтээгдэхүүнээ жинлэж, савлаж, хаяг шошго нааж үзсэн бөгөөд бүх оролцогчид сүү боловсруулах талын мэдлэг, мэдээлэлтэй болж, туршлага солилцон, мэдлэгээ практик дээр бататгаж, өөр хоорондоо хамтран ажиллах боломжууд бий болсон нь сургалтын онцлог давуу тал байлаа.