Дараах олон нийтийн сүлжээнүүдээс манай байгууллагын мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч болно.
FacebookTwitter
picture

Технологи, ур чадварын сургалт

Аливаа үйлдвэрлэлийг амжилттай явуулахад технологийн мэдлэг маш чухал

Ямар ч үйлдвэрлэлийг эрхлэн явуулахад тухайн бараа бүтээгдэхүүнийг хийх арга технологи, шат дамжлага, түүхий эдийг сайн мэдэхгүйгээр бизнес хийнэ гэдэг хүндрэлтэй байдаг. Бизнес эрхлэгчдийн хувьд энэ талаарх мэдээлэл, сургалт зөвлөгөө хаанаас авахаа мэдэхгүй байх нь олонтаа. Энэхүү асуудлыг шийдэх үүднээс бид чадварлаг багш нараар удирдуулан технологи, ур

чадвар нэмэгдүүлэх сургалтууд, туршлага судлах аялал зохион байгуулдаг.

  Бидний давуу тал:

  • Чадварлаг эрдэмтэн багш нар
  • Туршлага судлах аялал
  • Богино хугацаатай
  • Хямд үнэ
  • Нэмэлт зөвлөгөө, мэдээлэл
  • Гарын авлага
  • Эргэх холбоо

Үр дүн:

  • Мэдлэг чадвар сайжирна
  • Шинэ, дэвшилтэт техник технологийг бизнестээ нэвтрүүлнэ
  • Бизнесийн түншлэл, хамтын ажиллагаа өргөжнө. Туршилтаар хийж үзээд бусдын хийсэнтэй харьцуулалт хийж, алдсан оносон зүйлээ мэдэж авдаг
  • Технологийн карт болон гарын авлагатай болж гардаг
  • Бүтээгдэхүүний стандарттай танилцдаг
  • Ижил төрлийн бизнестэй хүмүүсийн туршлагаас суралцдаг
  • Түүхий эд материал, тоног төхөөрөмж болон бэлэн бүтээгдэхүүний үнийн мэдээлэлтэй болж авдаг

Сургалтанд сууж байгаа хүмүүс хамтарч ажиллах боломж бүрддэг.

Бидний явуулдаг сургалтууд:


Хүнсний ногооны сургалт

Туслах аж ахуйн сургалт

Бусад сургалт

Хөрс боловсруулах

Үр үрсэлгээг бэлтгэх

Хүлэмж,  хамгаалагдсан хөрсний аж ахуй

Усалгаа, бордоо

Тасалгааны цэцэг тарих

Зоорь барих

Жимсний бут тариалах

Ногоог боловсруулах, нөөшлөх

Хортон шавьжтай тэмцэх

Тахианы аж ахуй

Гахайн аж ахуй

Туулайн аж ахуй

Үнээний аж ахуй

Зөгийн аж ахуй

Шувууны аж ахуй

Талх, нарийн боовны технологи

Хоолны жор, технологи

Сүү, сүүн бүтээгдэхүүний технологи

Оёдол, эсгүүрийн технологи

Эсгий урлалын технологи