Дараах олон нийтийн сүлжээнүүдээс манай байгууллагын мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч болно.
FacebookTwitter
picture

Үйлчилгээ

Бизнесийн болон техникийн сургалтууд - Хөгжлийн Шийдэлийн бизнесийн зөвлөхүүд болон гэрээт зөвлөхүүдийн зохион байгуулах танхимын болон практик сургалтууд

Бизнесийн зөвлөгөө - Бизнесийн зөвлөхүүд нь харилцагчийн бизнест тулгарч байгаа асуудлыг тодорхойлоход туслах, шийдэх хувилбаруудыг санал болгох цогц үйлчилгээ

Бизнесийн холболт болон үзэсгэлэн худалдаа - Борлуулалтын холболтын үйлчилгээ нь бизнес эрхлэгч нарт өөрсдийн бүтээгдхүүнээ зарах шинэ сувгуудыг олж өгдөг байхад орцын холболт нь харилцагч нарт хямд төсөр эргэлтийн хөрөнгө олоход тусалдаг. Үзэсгэлэн худалдаа нь харилцагч нарт өөрсдийн бүтээгдхүүнээ сурталчлах, санаа бодлоо хуваалцах болон шинэ бүтээгдхүүний талаар сурах зэрэгт тусалдаг.

Мэдээлэл – Янз бүрийн суваг, арга хэлбэрээр дамжуулан бизнестэй холбоо бүхий чухал мэдээлэл тараадаг бөгөөд тухайлбал бизнесүүдэд ач холбогдол бүхий төр, захиргааны шинэ тогтоол журам гэх мэт.

Санхүүгийн үйлчилгээ - Харилцагч нарт банкаар дамжуулан санхүүгийн туслалцаа авах боломжийг банкны зээлийн зуучлалаар дамжуулан олгох. Харилцагч нар нь зээлийн үйлчилгээг Хөгжлийн Шийдэлийн бусад үйлчилгээтэй хослуулан авдаг.  

Бизнесийн бүлэг холбооны хөгжил - Харилцагч нар бизнесийн бүлэг болон хоршоо байгуулахад нь туслах төрөл бүрийн сургалт болон бусад техникийн туслалцаа

Гэрээт үйлчилгээ – Уул уурхай болон олон улсын хөгжлийн байгууллагуудад зориулсан бизнес хөгжлийн болон судалгаа, шинжилгээний цогц үйлчилгээ