Дараах олон нийтийн сүлжээнүүдээс манай байгууллагын мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч болно.
FacebookTwitter
picture

Бүлэг хоршооны хөгжил

Ганц нэгээрээ бизнес эрхэлж буй хүмүүст эргэлтийн хөрөнгийн дутагдлаас болж, бараа материал татан авах давтамж хэт ойртох, улмаар цаг хугацаа алдаж, зардал нэмэгдэх, ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байх, их хэмжээний захиалгат ажил гүйцэтгэхэд хүчин мөхөсдөх, бусадтай хамтран ажилламаар байвч хэрхэн ажиллах аргаа олохгүй явах, үйлдвэрлэл, борлуулалт, маркетинг, менежментийн олон ажлыг ганцаараа амжуулахаар цаг алдах

Ижил зорилготой хэд хэдэн хувь хүмүүс бизнесийн нэг буюу хэд хэдэн үйл ажиллагаан дээр хамтран, нэгдмэл байдлаар бизнес эрхлэх албан бус хэлбэрийг бизнесийн бүлэг гэнэ.

зэргээр олон бэрхшээл тулгардаг. Хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс дор бүрдээ хичнээн хөдөлмөрлөвч амиа аргацаасан аж ахуйн ийм хэлбэр нэгэнт явцгүй болох нь тодорхой болж, хүмүүс хүчээ нэгтгэн, хөрөнгө нөөцөө дундаа ашигласнаар асуудал бэрхшээлээ хамтран шийдэх, амжилтанд хүрэхэд илүү хурдан, хялбар болно гэдгийг улам бүр ойлгох боллоо.Нөгөө талаас гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, олон улсын байгууллагууд хүмүүсийн хамтаар ажиллах санал  санаачилгыг дэмжих, тэднийг нөөц бололцоогоо хоршин хамтран ажиллах чиглэл рүү хандуулахад анхаарч ажиллаж байгаа хэдий ч тэднийг зохион байгуулах, сургах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэгч дутагдалтай хэвээр байна.Хөгжлийн Шийдэл ТББ нь хоёр талын ийм хэрэгцээ шаардлагыг мэдэрч бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны давуу талыг ойлгуулан бүлэг, хоршоо хэлбэрээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлж, илүү их бүтээмжтэй ажиллуулах зорилготойгоор бизнесийн бүлгийг дэмжих цогц үйлчилгээг бий болгон хүргэж байна.

Бүлэг хөгжүүлэх үйлчилгээ хэнд зориулагдсан бэ?

  • Бусадтай хамтран ажиллах хэрэгцээтэй ч хэрхэн яаж хамтрахаа шийдэж чадахгүй байгаа хүмүүс
  • Бүлгийн зохион байгуулалтанд орсон хэдий боловч дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгцээтэй бүлгүүд
  • Төсөл хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан малчны бүлэг, эелэл, бүлүүд
  • Хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрийн зорилтот хэсгүүд
  • Үйл ажиллагаа нь өргөжин бизнесийн албан ёсны хэлбэрт шилжих хэрэгцээ нь үүссэн бүлгүүд  хамрагдах боломжтой.

Бүлэгт үзүүлэх үйлчилгээ

Энэ хугацаанд бид 671гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн151 бизнесийн бүлгийг үүсэж, бий болоход нь чиглүүлж, дэмжлэг үзүүлснээс 12 бүлэг нь бизнесийн албан ёсны хэлбэрт шилжиж, аж ахуйн нэгжээр бүртгүүлсэн. Бүлгийн хөгжлийг дэмжих үйлчилгээний үр шимийг700 орчим хүн шууд, 2,000гаруй хүн шууд бусаар хүртээд байна
  • Бүлгийг зохион байгуулах сургалт, зөвлөгөө
  • Бизнесийн болон ур чадвар, арга зүйн зөвлөгөө
  • Зах зээлтэй холбож бараа бүтээгдэхүүний борлуулалтыг зуучлах үйлчилгээ
  • Үзэсгэлэн худалдаа
  • Бүлгийн бизнесийн санхүүжилтийг шийдэхэд нь туслах, зээлд зуучлах үйлчилгээ
  • Бүлгүүдийн туршлага судлах бизнес аялал

Бүлгээр ажилласны давуу тал юу вэ?

  • Бизнес эрхлэгчид бэрхшээлийг хамтын хүчээр даван туулна
  • Түүхий эд материал татан авалтын зардлаа хэмнэнэ
  • Их хэмжээний захиалга гүйцэтгэх боломжтой болно
  • Бусадтай хамтарснаар илүү ашигтай, үр дүнтэй ажиллаж, бизнесээ өргөжүүлнэ
  • Ажлын байр, тоног төхөөрөмжөө дундаа ашиглана
  • Борлуулалтын суваг нэмэгдэнэ, борлуулалтын зардлаа хуваалцана
  • Хамтдаа бүтээгдэхүүнээ сурталчилж, үзэсгэлэн худалдаанд хамтран оролцоно
  • Бие биенээсээ суралцан бүтээгдэхүүнийхээ чанар загварыг сайжруулна
  • Хамт олонтой болж, нийгмийн хүрээлэл нэмэгдэнэ