Зээлийн зуучлал
Зээлийн зуучлал
Хөгжлийн Шийдэл ТББ нь санхүүгийн үйлчилгээг хурдан, шуурхай, тодорхой болгох зорилгоор бизнесийн үйл ажиллагааны ашиг орлого, зээлийн эргэн төлөлтийн нөхцөл, гарч болзошгүй эрсдэл зэргийг хүсч буй зээлийн хэмжээтэй харьцуулан тооцоолж, хамтран ажиллагч банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн бүтээгдхүүнүүдийг бизнес эрхлэгчдэд зуучлах үйлчилгээг үзүүлж байна.
Бизнес эрхлэгчдэд зээл авахад тулгардаг дараах асуудлуудыг манай үйлчилгээ шийдэж чадна:
- Банктай харьцаж байсан туршлагагүй
- Банкны зээлийн нөхцөл, шаардлагыг мэдэхгүй, ойлгохгүй байх
- Зээлийн харилцааны талаар мэдэхгүй байх
- Зээл авах үйл явц удаан, тодорхойгүй, ойлгомжгүй байх
- Зээлийн хэрэгцээ, шаардлагаа үнэн зөв тодорхойлж банкинд ойлгуулж чадахгүй байх
- Зээлийн тооцооллоо үнэн зөв хийж чадахгүй байх
- Зээлийн өргөдлийн маягтуудыг бөглөж мэдэхгүй, чадахгүй байх
- Шаардлагатай материалуудыг хэрхэн бүрдүүлэх талаар мэдэхгүй байх
Манай үйлчилгээний онцлог, давуу талууд
- Шуурхай үйлчилгээ
- Тодорхой байдал
- Хүүгийн хөнгөлөлт
- Үнэн, зөв зээлийн тооцоолол
- Алдаа мадаггүй бичиг баримтууд
- Мэргэжлийн зөвлөгөө
- Зээлийн харилцааны сургалт
- Зээлийн хяналт, зөвлөгөө
Хэрэв танд банкнаас зээл авах, зээлийн материал бүрдүүлэх, эдийн засгийн тооцоолол хийх, хөрөнгө оруулалт санхүүжилтийн төсөл төлөвлөгөө боловсруулах, банк санхүүгийн байгууллагуудын талаар мэдээлэл зөвлөгөө авах шаардлага гарвал бидэнд хандана уу.
|
Гарааны Зээл/Өсөлтийн Зээл | |
|---|---|
|
Зээлдэгчид тавих шаардлага: |
ХасБанкны үйл ажиллагаа явуулдаг орон нутагт оршин суугч, хариуцлага хүлээх бүрэн чадвартай, байгууллага хувь хүмүүст өр төлбөргүй, бизнесийн үйл ажиллагааг 3-аас дээш сарын хугацаанд тогтвортой эрхэлж буй иргэн, сүүлийн 3 сараас доошгүй орлого зарлагын бүртгэл тооцоотой байх, зээлийн эргэн төлөгдөх орлогын эх үүсвэр баталгаажсан, баримтжуулсан байх |
|
Зээлийн зориулалт: |
Жижиг бизнес эрхлэгчдийн эргэлтийн болон бага хэмжээний үндсэн хөрөнгийн санхүүжилтийн хэрэгцээг хангах Шинээр эрхлэх гэж буй бизнесийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх Жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа болон эдгээрийг хосолсон бизнес эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, өсөлтийг хангах зорилгоор эргэлтийн ба үндсэн хөрөнгийг санхүүжүүлэх |
|
Зээлийн хэмжээ: |
20,000,000 төгрөг хүртэл |
|
Зээлийн хүү: |
Төгрөг: 1.7%-2.3% Зээлийг ашигласан хугацаанаас хамаарч хүү 180 хоногт 0.1%-иар буурна. |
|
Зээлийн хугацаа: |
Эргэлтийн хөрөнгийн зээлд 24 сар Үндсэн хөрөнгийн зээлд 36 сар |
|
Зээлийн шимтгэл |
Бизнесийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч Нэг удаа 0,5-1% |
|
Зээлийн эргэн төлөлт: |
Зээлийг сар бүр хэсэгчлэн төлнө. Бизнесийн үйл ажиллагааны онцлогоос хамаарч 6-12 сарын хугацаатай зээл авсан бол 2 сар, 13-18 сарын хугацаатай зээл авсан бол 3 сар, 18- дээш сарын хугацаатай зээл авсан бол 4 сар үндсэн төлбөрөөс чөлөөлж болно. |
|
Барьцаа хөрөнгө: |
Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаална. |
|
Бүрдүүлэх материал: |
|
|
Дэмжих капитал | ||
|---|---|---|
|
Зээлдэгчид тавих шаардлага: |
Бизнесийн үйл ажиллагаагаа сүүлийн 6 сар тогтвортой явуулсан байх, зээлийг эргэн төлөгдөх орлогын эх үүсвэр баталгаажсан, баримтжуулсан байх |
|
|
Зээлийн зориулалт: |
Бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн дутагдлыг санхүүжүүлэх, дэмжих |
|
|
Зээлийн хэмжээ: |
100.000-3.000.000 төгрөг болон түүнтэй тэнцэх валют |
|
|
Зээлийн хүү: |
2,7%-3,2% (төгрөг) 2,5%-3% (валют) |
|
|
Хүүний урамшуулал |
Авсан зээлээ 6 сараас багагүй хугацаанд ашигласан, өмнөх зээлийн гэрээний үүргийг сайн биелүүлсэн давтан харилцагчид 0,1-0,2 функтаар бууруулна |
|
|
Зээлийн хугацаа: |
1-24 сар |
|
|
Зээлийн шимтгэл |
Нэг удаа 0.2-0.5% |
|
|
Зээлийн эргэн төлөлт: |
Зээлийг сар бүр хэсэгчлэн төлнө. Төлбөрөөс чөлөөлөх хугацаа: 1-3 сар |
|
|
Барьцаа хөрөнгө: |
Орон сууц, газар, хашаа байшин, хөдлөх хөрөнгө (гэр ахуйн бараа, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгө) |
|
|
Бүрдүүлэх материал: |
ААН 1. ААНБ-ийн зээл хүссэн өргөдөл 2. Улсын бүртгэлийн гэрчилгээ 3. Байгууллагын дүрэм урдирдах ажилтны иргэний үнэмлэх 4. Аудит татварын баталгаажсан тайлан, хувийн тэмдэглэл 5. Зээл зарцуулалтын тооцоо холбогдох гэрээ хэлцэл 6. Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх зөвшөөрөл 7. Зээлийн барьцаа баталгаа 8. Зээлийг эргэн төлөх эх үүсвэр, тооцоо түүний баримтжуулал 9. Бусад зээлийн түүх нотлох баримт, 10.Бусад туслах бичиг баримт |
Иргэн 1. Зээл хүссэн өргөдөл 1% цээж зураг 2. Иргэний үнэмлэхний хуулбар 3. Оршин суугаа хорооны тодорхойлолт 4. Зээл төлөх эх үүсвэр орлогын баримт 5. Хэрэв батлан даагчтай бол батлан даагчийн тодорхойлолт 6. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 7. Зээлийн зарцуулалт баримтжуулалт 8. Өрхийн орлого зарлагын тооцоо 9. Бусад зээлийн түүх нотлох баримт, 10. Бусад туслах бичиг баримт |

