Дараах олон нийтийн сүлжээнүүдээс манай байгууллагын мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч болно.
FacebookTwitter
picture

Зөвөлгөө

Санал болгож буй бүтээгдэхүүнүүд:

  • Стратегийн төлөвлөгөө
  • Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс
  • Тэнцвэржүүлсэн үнэлгээний карт
  • Өрсөлдөөний орчин дахь дүн шинжилгээ, баримтлах бодлого
  • Стратегийн төлөвлөгөөний хэрэгжүүлэлт, үнэлгээ
  • Дотоод мэдээлэл солилцооны систем

Үр дүн

  • Алсын хараа-ирээдүйн хөгжлийн чиглэл тодорхой болно
  • Зорилгод хүрэх шат дараалсан, хэрэгжих бодит төлөвлөгөө
  • Зөв зохион байгуулалт, оновчтой нөөц хуваарилалт төлөвлөгөө
  • Зөв шийдэл, өрсөлдөөний тактиктай болно.

Санал болгож буй бүтээгдэхүүнүүд:

  • Маркетингийн бодлого, стратеги
  • Маркетингийн төлөвлөгөө
  • Зах зээл, хэрэглэгчийн судалгаа
  • Бүтээгдэхүүн хөгжил, түүний төлөвлөлт
  • Үнийн бодлого
  • Борлуулалтын сувгийн төлөвлөгөө
  • Контент боловсруулах
  • PR, зар сурталчилгааны төлөвлөгөө

Үр дүн

  • Зах зээлд эзлэх хувь нэмэгдэнэ
  • Зах зээлд танигдана
  • Өрсөлдөгчөөс ялгарна
  • Хэрэглэгчийн  тоон өсөлт
  • Борлуулалтын орлогын өсөлт
  • Ашгийн өсөлт
  • Эрсдэлээс хамгаална

Санал болгож буй бүтээгдэхүүнүүд:

  • Хүний нөөцийн бодлого төлөвлөлт
  • Нөөц бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт
  • Сургалт хөгжил
  • Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт
  • Цалин урамшуулалын систем
  • Соёлын судалгаа

Үр дүн

  • Хүний нөөцийн оновчтой төлөвлөлттэй болох
  • Нөөцийн зөв хуваарилалт
  • Тогтвор суурьшилтай чадварлаг ажилтантай болох
  • Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх цалин, урамшууллын системтэй
  • Байгууллагын зөв соёл

Санал болгож буй бүтээгдэхүүнүүд

  • Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах
  • Санхүүгийн үйл ажиллагааны журам боловсруулах
  • Хөдөлмөрийн дотоод журам боловсруулах
  • Анхан шатны баримт хөтлөлт, архивлалт
  • Санхүүгийн тайлангийн стандарт шинжилгээ
  • Цалин хөлсний бүртгэл, цалинтай холбоотой хууль, заавар, журмын зөвлөгөө
  • Нягтлан бодох бүртгэл, тайлагналын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээ
  • Татварын тайлан, тайлагналын зөвлөгөө

Үр дүн

  • Санхүү татварын тайлан үнэн зөв бүртгэгдэж байгаа эсэх, байгууллагын өнөөгийн НББ ямар түвшинд байгаа талаарх үнэлгээ хийгдэнэ
  • Олон улсын стандартын дагуу цэгцтэй бүртгэлтэй болно
  • Санхүүгийн төлөвлөлтөө оновчтой хийх боломжтой
  • Зөвлөмж тайлан бэлтгэж өгнө
  • Эрсдлээ бууруулах боломжтой

Жижиг дунд бизнесүүдийн удирдлага нь өдөр тутмын үйл ажиллагаанд цаг их зарцуулдаг, бизнесийн цаашдын хөгжилд анхаарах цаг зав муутай,  мөн хангалттай ур чадвартай, хүрэлцээтэй хэмжээний хүний нөөцийг бүрдүүлэн ажиллах боломж хязгаарлагдмал байдаг зэргээс шалтгаалан бага нөөцөөр богино хугацаанд өндөр бүтээмж, үр ашгийг бий болгон ажиллахыг хүсдэг боловч нийтлэг дараах бэрхшээлүүд тулгардаг. Үүнд:

  • Бизнесийн одоогийн нөхцөл байдалдаа үнэлгээ хийж ирээдүйд хаана хэрхэн яаж хүрэх арга замаа тодорхойлоогүйгээс зорилго, зорилтуудаа ойлгохгүй ирээдүйгээ харсан, өсөлтөд чиглэсэн үйл ажиллагааг өдөр тутам явуулж чадахгүй байх;
  • Хүний нөөц хүрэлцдэггүйгээс болоод маркетинг, стратеги төлөвлөлт, санхүү гэх мэт бизнесийн аль нэг хэсэг нь орхигддог;
  • Цалин, урамшуулал, ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, хүний нөөцийн бодлого доголдолтойгоос үүдэн ажилтнуудын орох гарах урсгал ихтэй, бүтээмж багатай, ажилдаа хандах хандлага муу;
  • Төлөвлөлт, дотоод зохион байгуулалт сулаас болоод бизнес нэгэн хэвийн урсгалаар явах, өсөлтгүй байдалд хүрэх гэх мэт.

Эдгээрийг бэрхшээлийг олж харж, цаг алдахгүй, зөв шийдэхгүйгээс бизнесийн орлого ашиг буурах, хэрэглэгч хамтран ажиллагч түншүүдээ алдах, амжилтаа ахиулан урагшлах боломжийг хязгаарлан  өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж тухайн бизнес зах зээл дэх өөрийн орон зайгаа алдах эрсдэлд ордог. Иймд мэргэжлийн түвшний, зөвлөх үйлчилгээнд хамрагдах хэрэгцээ шаардлага бий болдог.

Бизнесийн зөвлөх үйлчилгээ гэдэг нь байгууллагын том, жижиг, аж ахуйн нэгжийн хэлбэрээс үл хамааран тухайн байгууллагын одоогийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, бизнест нь тулгарч буй асуудлуудыг илрүүлэн, компанийн дотоод нөөц боломжинд тохируулан бэрхшээлийг даван туулах арга замуудыг тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэхэд туслах, хяналт тавих  зэрэг цогц үйл ажиллагаа юм.

Хэрэв та

  • Бизнесийнхээ өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийлгэмээр байгаа бол
  • Зохион байгуулалт сайтай, ажил үүргээ мэддэг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг сайн ажилтнуудтай болмоор байгаа бол
  • Ажлын бүтээмжээ нэмэгдүүлмээр байгаа бол
  • Өдөр тутмын үйл ажиллагааг ирээдүйд хүрэх алсыг хараадаа чиглүүлэн, зорилго зорилтууддаа хүрэх дэс дараатай, эмх цэгцтэй төлөвлөгөөтэй болмоор байгаа бол
  • Төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа чинь явагдахгүй, түүнийгээ хэмжиж чадахгүй байгаа бол
  • Төлөвлөсөн хэмжээний борлуулалтыг хийж чадахгүй байгаа бол
  • Үргүй зардал их гараад ашигт ажиллагааг бууруулж байгаа бол
  • Өрсөлдөгчийнхөө хойно үлдээд байгаа бол
  • Нэр хүндээ өсгөж зах зээлд танигдаж чадахгүй байгаа бол бидний үйлчилгээ тусална.

Бидний давуу тал

  • Зөвлөх үйлчилгээ үзүүлэх туршлагатай
  • Бичил жижиг бизнест ажиллаж байсан туршлагатай, бизнес эдийн засгийн орчны өргөн мэдлэгтэй, ёс зүйтэй, мэргэжлийн зөвлөхүүдийн баг
  • Хямд үнэ ,төлбөрийн таатай нөхцөл, боломжууд
    • Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрөөс таны зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хүртэл хувийг төлөх боломжтой
    • Хөдөө аж ахуйн болон хөдөө аж ахуйг дэмжигч бизнес бол АНУ-ын ХААЯ-ны санхүүжилттэй Монголын Хөдөө Аж Ахуйн Бизнесийг дэмжих хөтөлбөрөөс таны үйлчилгээний төлбөрийн 70%-ийг төлөх боломжтой
    • Танд зөвлөх үйлчилгээний үр дүнгээс хамааран төлбөрөө төлөх боломжийг олгоно
  • Харилцагчтай ойр байж үйлчилгээний үр дүнгээ үе шаттайгаар хэмжиж байнгын эргэх холбоо, хамтын ажиллагаатай ажилладаг
  • Өрсөлдөгч бизнесүүдэд ижил төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэггүй
  • Харилцагч бүрт ялгаатай, бизнесийн онцлогт тохирсон хэрэгжүүлж болохуйц шийдлүүдийг санал болгодог
  • Харилцагчийн сэтгэл ханамж, үйлчилгээний үр дүнг чухалчилж үздэг
  • Бизнесийн нууцыг чандлан хадгалдаг

Зөвлөх үйлчилгээний чиглэл

  • Менежмент стратеги
  • Маркетинг
  • Хүний нөөц
  • Санхүү, НББүртгэл