Дараах олон нийтийн сүлжээнүүдээс манай байгууллагын мэдээллийг цаг тухайд нь хүлээж авч болно.
FacebookTwitter
picture

Мэдээлэл

Хэдийгээр мэдээллийн эрин зууны үе эхэлж, нээлттэй олон сувгаар маш олон төрлийн мэдээлэл цацагдаж байгаа ч иргэд, бизнес эрхлэгчдэд бодит, үнэн зөв, шинэ мэдээлэл байнга л хэрэгцээтэй хэвээр байгаа. Түүнчлэн мэдээлэл олж авах эх үүсвэр хүн бүрт хүртээмжтэй бус, хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байх, бизнес эрхлэгчид цаг зав багатайгаас мэдээллээс хоцрох байдал тохиолддог бөгөөд мэдээлэл дутмагаас хүмүүс аливаа сайн боломжийг алдах, мэдэхгүй өнгөрөх, цаг алдах, бизнес эрсдэлд учрах зэргээр бэрхшээлтэй тулгардаг.

Энэ үйлчилгээний зорилго нь иргэд, бизнес эрхлэгчдийг төрийн ба төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүд, бизнесийн байгууллагуудтай уулзуулж, төрөөс баримталж буй бодлого чиглэл, дүрэм журам, тэдгээр байгууллагын хийж байгаа ажил, үйлчилгээтэй танилцуулах, хэрхэн хандаж, үйлчилгээ авах зэрэг мэдээлэлтэй болгохоос гадна иргэд, бизнес эрхлэгчдийн өөрсдийнх нь бодол санаа, дуу хоолойг холбогдох  хүмүүст илэрхийлэх боломжийг бүрдүүлэхэд оршдог.

Энэ үйлчилгээний зорилго нь иргэд, бизнес эрхлэгчдийг төрийн ба төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөрүүд, бизнесийн байгууллагуудтай уулзуулж, төрөөс баримталж буй бодлого чиглэл, дүрэм журам, тэдгээр байгууллагын хийж байгаа ажил, үйлчилгээтэй танилцуулах, хэрхэн хандаж, үйлчилгээ авах зэрэг мэдээлэлтэй болгохоос гадна иргэд, бизнес эрхлэгчдийн өөрсдийнх нь бодол санаа, дуу хоолойг холбогдох  хүмүүст илэрхийлэх боломжийг бүрдүүлэхэд оршдог.

  • Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах
  • Иргэдийн цаг, зардлыг хэмнэх
  • Шинэ боломжуудыг олж мэдэх
  • Цаг үеийн шинэ мэдээллийг хэрэглэгчдэд шуурхай хүргэх
  • Хэрэгцээт мэдээллийг нэг доороос авах боломжийг иргэд, бизнес эрхлэгчдэд олгох
  • Харилцагчид өөрт тулгамдсан асуудалдаа хариулт авах

Мэдээллийн уулзалтын төрлүүд

  • Бизнес эрхлэгчдэд зориулсан шинэ техник, технологи, санхүүжилт, бизнесийн боломжийн тухай мэдээлэл өгөх зорилготой уулзалт
  • Гэр хорооллын иргэдэд орчин үеийн дэвшилтэт технологи, материал, тоног төхөөрөмж, халаалт, цэвэр бохир усны системийн тухай мэдээлэл өгөх зорилготой уулзалт
  • Иргэд, бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээний талаарь тухайлбал  газар, өмч хувьчлал, үл хөдлөх хөрөнгө, татвар, даатгал, шилжилт хөдөлгөөний мэдээлэл өгөх уулзалт
  • Бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай зөвшөөрөл, стандарт шаардлага, мэргэжлийн хяналтын холбогдолтой асуудлаар мэдээлэл өгөх уулзалт

Бид иргэд, бизнес эрхлэгчдэд зориулагдсан, тэдэнд хэрэгцээтэй байж болохуйц, өөрийн эрхлэн гаргасан болон бусад байгууллага, зохиогчийн ном, товхимол, гарын авлагыг салбар, нэгжээрээ дамжуулан харилцагчдадаа хүргэхээс гадна номын дэлгүүрээр дамжуулан олон нийтэд худалдаалдаг.

 

Хүнсний ногоо тариалагчдын бүртгэлийн дэвтэр

Газар тариалан эрхлэгчдэд тариалсан ногооныхоо өртгийг тооцоолох, тухайн жилийн үр, үрсэлгээ, багаж тоног төхөөрөмж худалдан авсан бүртгэл, тариалалт, арчилгаа, хураалт ба борлуулалттай холбоотой зардал, орлого, хурааж авсан ургацын бүртгэл, жилийн зардлын тайлан, ашиг алдагдал, сар бүрийн бэлэн мөнгөний урсгал гэх мэт санхүүгийн бүртгэлээ цогцоор нь хөтлөх боломжийг энэхүү дэвтэр олгоно.

“Бяцхан санхүүч” тооцооны дэвтэр

Хүүхэд багачуудын санхүүгийн боловсролд зориулан гаргасан энэхүү тооцооны дэвтэрт хүүхдүүд өдөр тутмын мөнгөнийхөө бүртгэлийг хөтөлснөөр мөнгөө тооцоотой, зөв зарцуулж сурахаас гадна, хуримтлал үүсгэж сурах ач холбогдолтой.

“Би өөрөө санхүүч” бүртгэлийн дэвтэр

Өрхийн орлого, зардлыг өдөр тутам бүртгэх нь мөнгөө хэмнэлттэй зөв зарцуулах, цаашлаад орлого, зардлаа төсөвлөх, хуримтлал үүсгэх эхний алхам болдог. Энэ боломжийг олгох “Би өөрөө санхүүч” бүртгэлийн дэвтэр нь ашиглахад хялбар, энгийн ойлгомжтой, авч явахад авсаархан гэдгээрээ давуу талтай.

Үйлдвэрлэл эрхлэгчдийн дэвтэр

Үйлдвэрлэл эрхлэгчдийн дэвтэр өдөр тутам бүртгэх нь мөнгөө хэмнэлттэй зөв зарцуулах, цаашлаад орлого, зардлаа төсөвлөх, хуримтлал үүсгэх эхний алхам болдог. Энэ боломжийг олгох “Би өөрөө санхүүч” бүртгэлийн дэвтэр нь ашиглахад хялбар, энгийн ойлгомжтой, авч явахад авсаархан гэдгээрээ давуу талтай.

Хөгжлийн Шийдэлийн салбар, нэгжүүдээр худалдаалагдаж буй ном, гарын авлагууд

Бүртгэл, тооцооны дэвтрүүд

  • Бяцхан санхүүч
  • Би өөрөө санхүүч
  • Үйлдвэрлэл эрхлэгчдийн бүртгэлийн дэвтэр
  • Үйлчилгээ эрхлэгчдийн бүртгэлийн дэвтэр
  • Худалдааны бизнесийн бүртгэлийн дэвтэр
  • Автозасварын бизнесийн бүртгэлийн дэвтэр

ХАА-н бизнес эрхлэгчдэд зориулсан ном, товхимол

  • Эдлэн газрын өгөөжийг дээшлүүлэх нь
  • Гахайн аж ахуй эрхлэгчдийн гарын авлага
  • Тахианы аж ахуй эрхлэгчдийн гарын авлага
  • Жимс, жимсгэнэ ургуулах арга ажиллагаа
  • Төмс ургуулах арга ажиллагаа
  • Хүнсний ногоо ургуулах арга ажиллагаа
  • Амьдрах ухаанд суралцах бичиг
  • Эрчимжсэн аж ахуйн технологи

Барилгын холбогдолтой ном, товхимолууд

  • Амины орон сууцны төсөв зохиох
  • Эрчим хүчний хэмнэлттэй барилгын зургийн цомог
  • Амьдарч буй гэр, сууцны гэрээ дулаалах нь
  • Сүрлэн барилга

Бид иргэд, бизнес эрхлэгчдэд зориулж, тэдэнд хэрэгцээт, бизнесийн үйл ажиллагаатай холбогдох болон бусад төрөл бүрийн чиглэлийн мэдээллийг агуулсан цахим мэдээллийн сан бүрдүүлж ажиллуулдаг. Эндээс шинэчлэгдсэн хууль тогтоомжуудын талаар, төрийн баримталж буй бодлого, шийдвэр, бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай зөвшөөрөл, стандарт шаардлага, шинэ технологи, тоног төхөөрөмж, татвар, даатгал, банк, зээлийн талаар сонирхсон мэдээллээ онлайнаар болон хэвлэмэл байдлаар авах боломжтой.

Эмээл хөтөлбөр

Түүнчлэн бид иргэд, бизнес эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэн хөгжүүлэхэд хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг тодорхой давтамжтайгаар цахим шуудангаар хүргэж байна. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хүмүүст сүүлийн үеийн шинэ мэдээлэл байнга хэрэгцээтэй байдаг тул тус үйлчилгээ нь тэдний мэдээллийн хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой.

ЭМЭЭЛ хөтөлбөрт хамрагдахыг хүссэн иргэд, бизнес эрхлэгч, харилцагчдад манай байгууллагын үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Хэрэв та Эмээл хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл MAIL LIST

Цахим мэдээллийн сан дахь мэдээллийн төрлүүд

  • ОУБ, төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаа
  • Бизнесийн үйл ажиллагааны зөвшөөрөл
  • Газар өмчлөл, үл хөдлөх хөрөнгө
  • Татвар, даатгалын асуудлууд
  • Банк, санхүүгийн байгууллагын үйлчилгээ
  • Хууль эрх зүйн асуудлууд
  • Шилжин суурьшилт, иргэний бичиг баримт
  • ХАА-н бизнесийн холбогдолтой